Сарын дотор 5430 цахим жор бичигджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Хөнгөлөлттэй эмийн жор бичилтийг цахим хэлбэрт шилжүүлээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Тэгвэл цахим жор бичилт сар тутамд эрс нэмэгдэж байгаа аж.
Тодруулбал, Эрүүл
мэндийн даатгалын ерөнхий газрын статистик мэдээгээр Увс аймагт 11-р сарын
2-ноос 12-р сарын 7 хүртэлх хугацаанд нийтдээ 5430 цахим жор
бичигджээ. Харин цахим жороор хамгийн олон бичигдсэн эмийг нэрлэвэл, нийт эмийн
49 хувийг даралт бууруулах эм эзэлсэн байна. Үүнээс гадна тархины
цусан хангамж сайжруулах, цөс шингэлэх, зүрхний цусан хангамж сайжруулах, өвдөлт намдаах, ходоодны хүчил бууруулах эмийг иргэд түлхүү авч
хэрэглэдэг байна.