Түргэвчилсэн оношлуураар нэг иргэний шинжилгээ эерэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-12-09 17:41:56

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комисс, Шуурхай штабаас өнөөдөр голомт бүхий нутгаас ирж байгаа иргэдийн дунд тандалтын шугамаар 160 хүнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд нэг иргэний хариу эерэг гарсан байна.

Тус шинжилгээг Дархан-Уул, Орхон, Улаанбаатар хотын аль нэг төвд илгээсний дараа албан ёсны хариу гарна гэдгийг Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ. Тус аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 6195 иргэн гаднаас ирж гэрийн ажиглалт тусгаарлалтад байгаа тул иргэдийг олон нийтийн газраар зорчихгүй, амны хаалтаа тогтмол зүүж байхыг Шуурхай штабаас анхааруулаа.

 

Холбоотой мэдээ