Эцэг, эхийн хүсэлт, зөвшөөрлөөр давтлага хийхийг зөвшөөрлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-12 11:01:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БШУ-ны сайдын тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад 2020-2021 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын теле, цахим хичээлийг бататгах, сурах үйлийг дэмжих давтлагыг сургуулийн орчинд энэ сарын 15-наас зохион байгуулахыг зөвшөөрлөө.


Тушаалаар давтлага заавал зохион байгуулахыг үүрэг болгоогүй бөгөөд эцэг, эхийн бичгээр гаргасан хүсэлт, зөвшөөрлийн дагуу суралцагч, багшийн сайн дурын санал хүсэлтийн үндсэн дээр зохион байгуулахыг зөвшөөрч байгаа юм.


Ийнхүү зохион байгуулах тохиолдолд баримтлах зааврыг дээрх тушаалаар баталжээ.


Давтлагыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн орон нутгийн хэмжээнд, тухайлбал, нийслэл болон Архангай, Сэлэнгэ аймагт энэ зааврыг мөрдөхгүй байхаар зохицуулжээ.


Түүнчлэн, давтлагыг энэ сарын 15-наас нэгдсэн журмаар заавал эхлүүлэх агуулга тушаалд байхгүй гэж БШУЯ-наас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ