Туркт хөл хорих цаг тогтооно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
АНКАРА. /TASS/. Коронавирусний халдварт өвчинтэй тэмцэх хүрээнд Туркийн
эрх баригчид 12 дугаар сарын 31-нээс 1 дүгээр сарын 4-нийг хүртэл хөл хорих цаг
тогтоох шийдвэр гаргажээ.
Энэ тухай Туркийн Ерөнхийлөгч Тайип
Эрдоган Анкарад болсон
хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.
“Өмнө нь тогтоосон хязгаарлалтуудын
үр дүнг бид одоо л харж байна. 12 дугаар сарын 31-ний 21:00 цагаас 1 дүгээр сарын
4-ний 05:00 цаг хүртэл хөл хорих цаг тогтооно” хэмээн тэрбээр хэлжээ.
Эрдоган өмнө нь 11 дүгээр сарын 30-нд ажлын өдрүүдэд 21:00 цагаас 05:00
цагийн хооронд, мөн амралтын өдрүүдэд хөл хорих цаг тогтоохоо зарласан юм. Энэ
үеэр мөн хүнсний дэлгүүр, худалдааны төвүүдээр үйлчлүүлэгсдийн тоог хязгаарлажээ.