Шинжилгээ өгсөн иргэдийн 56,3 хувь нь орон нутгийг зорьжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хот хоорондын нийтийн тээврийн хэрэгслээр өнөөдрийн байдлаар Улаанбаатараас орон нутаг руу 22 чиглэлд 1385 тээврийн хэрэгслээр 49.202 зорчигч зорчив.
Харин орон нутгаас нийслэл рүү 664 тээврийн хэрэгслээр 9161
зорчигч 22 чиглэлээс иржээ.
Нийслэлээс
орон нутаг руу 16.023 зорчигч 5414 тээврийн хэрэгслээр, орон нутгаас нийслэл
рүү 9914 зорчигч 3929 тээврийн хэрэгслээр зорчсон байна.
Нислэгийн мэдээллээр Улаанбаатараас орон нутаг руу 1012
зорчигч, орон нутгаас Улаанбаатар руу нийт 452 зорчигч агаарын хөлгөөр зорчив.
PCR шинжилгээнд 117.677 иргэн хамрагдсанаас өчигдөр 66.237 иргэн буюу нийт шинжилгээ
өгсөн иргэдийн 56.3 хувь нь Улаанбаатар хотоос гарсныг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ.