Оюутнуудад дотуур байрны төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-05-31 18:03:22

Увс аймгийн ЗДТГ нь 2013 оноос эхлэн Ховдын багшийн сургуульд багш мэргэжлээр амжилттай суралцаж байгаа оюутнуудад дотуур байрны хөнгөлөлт үзүүлэх болсон билээ.

Энэ нь хүрээгээ тэлж өнгөрсөн жилээс эхлэн Говь-Алтай, Архангай аймгуудад суралцаж байгаа оюутнууд мөн хамрагдах боломжтой болсон байна. Энэхүү тэтгэлэгт элсэлтийн ерөнхий шалгалтандаа 600-аас дээш оноо авч, 2,8-аас дээш голчтой суралцсан оюутнууд хамрагдаж байгаа аж. Энэ жилийн хувьд дээрх шалгуурыг хангасан 30 оюутныг дотуур байрны тэтгэлэгт хамруулахаар болж, 7 сая төгрөгийг бэлэн болгоод байна.

Увс аймгийн ЗДТГ нь 2013-2016 оны хооронд 83 оюутанд 20 гаруй сая төгрөгийн дотуур байрны тэтгэлэг олгожээ. Сайн сурч буй оюутнуудад төрөөс үзүүлэх нийгмийн үйлчилгээнүүд нэмэгдсээр байна.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ