ЭХЭМҮТ-д 25 хүүхэд төржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-12-20 10:58:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн нэг хоногийн мэдээг танилцуулж байна. /2020.12.20-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ/


Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт 1665 дуудлага ирснээс 669 нь яаралтай тусламж, 996 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Харин 1800-0119 зөвлөгөө мэдээллийн дугаараас 1503 хүн мэдээлэл авчээ. Хатуу хөл хорионы үед төрөлжсөн төв эмнэлгүүдийн амбулаториор 2639 хүн үйлчлүүлжээ.


ЭХЭМҮТ-д 25 хүүхэд шинээр төржээ. Нийт 30 мэс засал хийгдлээ. ГССҮТ-д 220 үйлчлүүлэгч осол гэмтлийн шалтгаанаар үйлчлүүлжээ.


Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явалгүй, халдвар хамгааллаа сахиж, гараа ариутган амны хаалтаа тогтмол зүүж, гэртээ байж урьдчилан сэргийлээрэй!


Холбоотой мэдээ