ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян БЗД-ийн шуурхай штабын ажилтай танилцлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян өнөөдөр Баянзүрх дүүргийн шуурхай штабын ажил болон цаг үеийн нөхцөл байдлын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд Дүүргийн Онцгой Комиссын дарга Н.Баярмөнх шуурхай штабын ажлыг танилцуулж, үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалж авах хариу арга хэмжээний төлөвлөгөөг бэлтгэн ажиллаж байгааг танилцуулсан юм. Мөн зарим тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэж өгөхөд анхаарах хүсэлт тавьлаа.
Баянзүрх дүүргийн хэмжээнд маргаашнаас эхлэн өргөтгөсөн шинжилгээний ажлыг зохион байгуулж, нийт 70-80 мянган иргэнийг коронавирусний шинжилгээнд хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.