Хөл хорионы үеэр 8 жил хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүнээ бэлтгэн авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2020-12-28 23:30:51

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улсын тэргүүний “Хөх сувд”  1-р цэцэрлэгийн хамт олон хөл хорионы үеэр багш, ажилчид, эцэг эхчүүдийн хамтын хүчээр 8 жил хэрэглэх сургалтын хэрэглэгдэхүүнээ бэлтгэн авчээ.

Тус цэцэрлэгийн 37 багш, ажилтан, эцэг эхчүүдтэйгээ нийт таван багт хуваагдан суралцахуйн таван чиглэл, 44 сэдвийн хүрээнд нийт 11850 ширхэг  стандартын хэрэглэгдэхүүнтэй болжээ.


Тодруулбал, багшийн үзүүлэн, хэвлэмэл тараах материал, ном, сэтгэхүй хөгжүүлэх, туршилт танин мэдэхүй, дүрслэх урлаг,  хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжих хэрэглэгдэхүүнийг хөл хорио тогтоосноос хойш 6 сарын хугацаанд гэр гэртээ хийсэн байна. “Хийсэн бүтээлүүдийг тус цэцэрлэгт сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж буй есөн бүлгийн 400 гаруй хүүхдэд гэрээр нь тараан өгч байна. Өнгөрсөн 3 дугаар сард хөл хорио тогтоосон үеэс 7 дугаар сар хүртэл, мөн 11 сараас үргэлжлүүлэн нийт 6 сар хийсэн. Бид хөл хориог үр дүнтэй ашиглаж, хүүхдүүддээ гэрээр суралцах боломжийг ханган ажиллаж байна. Хамгийн гол нь бүтээлүүд чанартай учраас 7-8 жил ашиглах боломжтой гэдгийг “Хөх сувд” 1-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Мөнхцэцэг хэлж байлаа.


 


Холбоотой мэдээ