Гэмт хэргийн улмаас улс болон иргэдэд 2048,4 сая төгрөгийг хохирол учирчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2020-12-31 12:21:53

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд энэ онд 321 холбогдогч бүхий 584 гэмт хэрэг гарсны дотор хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг хэрэг 148, өмчлөх эрхийн эсрэг 314, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 46, байгаль хамгаалах журмын эсрэг 21, бусад 25 хэрэг бүртгэгдсэн байна.


Гэмт хэргийн улмаас 32 хүн нас барж, 182 хүн гэмтэж бэртэн улс болон иргэдэд 2048.4 сая төгрөгийн хохирол учирсан байна. Бүртгэгдсэн нийт хэргийн 7.0  хувийг бүлэглэж, 21.6  хувийг согтуугаар үйлдсэн байгаа ба зөрчил гаргасан 618 хүнийг албадан саатуулж, 360 хүнийг баривчилсан байна.


Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн гэмт хэргийн тоо 18.5 хувиар буюу 91 тохиолдлоор, мөн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 30.3 хувиар нэмэгдэж, харин хүний амь бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 1.0 хувиар буурсан байна. 

Холбоотой мэдээ