Ахмадуудаас залуустаа 7 хоног бүр лекц уншина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-06-02 18:51:44

Өмнөговь аймгийн Даланзадгадад маргааш буюу 6 дугаар сарын 3-нд "Ахмадын сургаал алт" лектор клубээс Ахмадын өргөөнд Монголоороо оршихуй лекц болох гэж байна.

Энэхүү арга хэмжээг Даланзадгад сумын Ахмадын чөлөөт холбоо санаачлан зохион байгуулж байгаа юм. Цаашдаа  долоо хоног бүрийн 5 дахь өдөр төрөл бүрийн лекц явуулахаар болж байгаа гэнэ. Лекцүүдийн сэдвийг тухай бүрт нь зарлаж байх юм байна. Тус лекц нь 1000 төгрөгийн төлбөртэй бөгөөд сургуулийн хүүхдүүд ангиараа ирвэл үнэгүй ажээ. Ахмадуудаас залуу үеэ сурган хүмүүжүүлэхэд энэхүү зохион байгуулж байгаа ажлын зорилго оршиж байгаа юм байна.

Ийнхүү мартагдаж орхисон лекц сонсох ажлыг ахмадууд санаачиллаа.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ