Улсын хэмжээнд 1814 хүнийг тусгаарлан ажиглаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 44 байранд 1814 хүнийг тусгаарлан ажиглаж байна.
Өнөөдөр 2917
иргэний гэрийн ажиглалтын хугацаа дууслаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 24,054 шоо метр талбайд
урьдчилан сэргийлэх зорилгоор, мөн 16 обьектын 6052 шоо метр талбайд
голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэл хийжээ.
МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2135 албан хаагч хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийж байна.