Үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ

Монголын мэдээ | Лавлагаа
dusem11@yahoo.com
2021-01-10 08:34:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр аргын тооллын 2021 оны нэгдүгээр сарын 10. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн тооллын 27. Адъяа гараг. Эрхтний тэнгэрт одтой, долоон улаан мэнгэтэй, шар морь өдөр.

 

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Мунхрахуй 

Суудал: Төмөр

 

Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 20 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, тангараг тавихад сайн.

 

Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Хүүхдийн сэвлэг үргээлгэх буюу үс засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

Холбоотой мэдээ