Йордан улс Хятадын вакциныг хэрэглэхийг зөвшөөрөв

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-01-11 12:30:31

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын Синофарм компанийн бүтээсэн коронавирусний вакцины эхний хэсэг энэ сарын 9-ний өдрийн орой Йорданд хүрсэн байна.

            Хятадын ССTV телевизийн мэдээлснээр, энэ сарын 9-ний өдөр Йордан улсын Хүнс, эмийн бүтээгдэхүүний хяналт, удирдлагын газар /JFDA/ Хятад улсын Синофарм компанийн коронавирусний вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгож буйгаа зарлажээ.

            Үүний дараа тус улсын Эрүүл мэндийн яамнаас энэ сарын 13-ны өдрөөс вакцинжуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа зарласан байна.

             

Холбоотой мэдээ