Хятадын Sinovac компанийн вакцин ердөө 50.3 хувийн үр дүн үзүүлжээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-01-13 19:14:23

Бээжин /МОНЦАМЭ/. Бразил улс Хятадын Sinovac компанийн бүтээсэн COVID-19-ийн вакцины гуравдугаар шатны туршилтын үр дүнг зарлав.

Тодруулбал, тус вакцины ерөнхий үр дүн ердөө 50.3 хувьтай байсан бөгөөд арай ядан Бразил улсын хяналт, зохицуулах байгууллагын зөвшөөрлийг авсан байна.

Өмнөх долоо хоногт вакцины туршилтын үр дүнг урьдчилсан байдлаар танилцуулахдаа 78 хувийн үр дүнтэй гэж байсан ч үүнээс бараг 30 хувиар буурсан үзүүлэлт боллоо.

Бразил улсын вакцины хөгжүүлэлт болон туршилтыг хариуцан ажиллаж буй Butantan хүрээлэнгээс дээрх дүнг өчигдөр танилцуулсан юм.

Хятад улсын Sinovac компанийн бүтээсэн COVID-19-ийн вакцин нь ДЭМБ-аас тавьж буй 50-иас дээш хувийн үр дүнтэй байх гэсэн шаардлагыг хангаж буй боловч АНУ, ХБНГУ зэрэг улсын бүтээсэн Pfizer /95 хувь/, Moderna /94.1 хувь/ вакцинуудтай харьцуулахад маш доогуур үзүүлэлт болж байна.

Холбоотой мэдээ