Улаанбаатараас ирэх иргэдийг тусгаарлах байранд авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-01-13 15:46:52

Увс /МОНЦАМЭ/. Улсын онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, Улаанбаатар хотоос ирэх хүсэлтэй иргэдийг тодорхой шаардлагыг хангасан нөхцөлд зорчих эрхийг нь нээх шийдвэр гаргалаа.

Ингэхдээ тухайн иргэн зорчих зайлшгүй шаардлагатайг нотлох баримтыг ирүүлсэний дараагаар Нийслэлийн онцгой комисст хүсэлт явуулах замаар шийдвэрлэх аж. Мөн Улаанбаатар хотоос ирсэн иргэдийг 14 хоногийн хугацаанд тусгаарлах байранд байрлуулахаар төлөвлөжээ. Өмнө нь гэрийн тусгаарлалтад 14 хоног байлгах шийдвэртэй байсныг ийнхүү өөрчилсөн байна.

Өнөөдрийн байдаар Увс аймгийн хэмжээнд 229 иргэн гэрийн ажиглалтад байгаа бөгөөд эдгээр иргэд зохих шаардлага, хяналтыг  биелүүлэх тал дээр учир дутагдалтай байгаа тул, учирч болох эрсдэлээс урьчилан сэргийлэхийн тулд тусгаарлах дэглэмийг мөрдөхөөр болсон байна. Тусгаарлах байрны хувьд Улаангом политехник коллежийн дотуур байр хоногт 25 мянган төгрөг, зочид буудлууд 50 мянган төгрөгийн хөлс авах аж.

Холбоотой мэдээ