Мал тооллогод 900 гаруй төрийн албан хаагч ажиллав

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-01-13 20:32:58

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээр 5500553 толгой мал тоолуулж  улсад тэргүүллээ.

Үүнээс 271528 толгой адуу, 501080 толгой үхэр, 2284 толгой тэмээ, 2622814 толгой хонь, 2102847 толгой ямаа тоолуулсан байна.  Мал тооллогод аймгийн хэмжээнд 900 гаруй төрийн албан хаагч ажилласан байна. Тус аймгийн Статистикийн хэлтсээс жилийн эцсийн мал тооллогын хяналтын тооллогыг аймгийн зургаан чиглэлд мал тооллогын комисс, Статистикийн хэлтсийн мэргэжилтнүүд бүхий 18 тоологч сумдад ажилласан байна. Энэ үеэр ямар нэгэн зөрчил гараагүй учраас  мал тооллого Хөвсгөл аймагт үр дүнтэй  боллоо гэдгийг аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Базардамбуу хэллээ.

Холбоотой мэдээ