Өсвөрийн тамирчдын дасгалжуулагчдын сургалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/, Монголын үндэсний олимпын академи /МҮОА/-иас хамтран зохион байгуулж буй “Өсвөрийн тамирчдын дасгалжуулагчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх цахим сургалт-семинар” өнөөдөр /01.14/ эхэллээ.
Энэ удаагийн сургалт нэгдүгээр сарын 16 хүртэл үргэлжлэх бөгөөд Спортын дунд сургуулиуд, ЕБС, зарим аймгийн БТСГ-ын мэргэжилтэн, багш, дасгалжуулагчид зэрэг нийт 100 гаруй хүмүүс хамрагдаж байна.
Сургалтын нээлтийн
ажиллагаанд МҮОХ-ны Дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар оролцож, нийт оролцогчдод
амжилт хүсэв.
Сургалт-семинарыг дотоодын эрдэмтэн, их, дээд сургуулийн багш нар спортын физиологи, өсвөрийн
тамирчдын сургалт-дасгалжуулалтын онол-арга зүй, сэтгэл зүй, хүмүүжил-төлөвшил
болон спорт, олимпын хөдөлгөөний хөгжлийн өнөөгийн чиг хандлага зэрэг сэдвийн
хүрээнд удирдан өрнүүлж байна.