Хөрөнгийн биржид өнөөдөр 1.1 сая хувьцаа арилжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-15 18:46:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид 1 дүгээр сарын 15-нд энгийн арилжаагаар 35 ХК-ийн 185,043,860.50 төгрөгийн үнийн дүнтэй 1.1 сая хувьцаа арилжив. Үүнээс 13 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 20 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байв. 

Энэ өдөр "Булган ундрага" (BUN+14.97%) болон "Монгол алт" ХК (ERS+14.62%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Оллоо" (OLL-14.93%) болон "Шивээ овоо" ХК (SHV-14.71%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 64.665 нэгж эрхийг нийт 6.9 сая төгрөгөөр арилжсан байна. Энэ өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 1 үнэт цаасыг 100.010 төгрөгөөр арилжжээ.

ТOP-20 индекс 0.14 хувиар өсөж, 19090.09 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,967,673,694,349.61 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   


Холбоотой мэдээ