Орон нутгийн худалдан авалтыг дэмжинэ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-01-18 12:07:06

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга орон нутгийн худалдан авалтыг дэмжихээр шийдвэрлэлээ.

Аймгийн Засаг дарга орон нутагт үйлдвэрлэсэн болон үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, ажлын байрыг хадгалах, шинээр нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулахыг иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдэд уриалсан байна. Төсвийн байгууллагын байнгын хэрэгцээт бараа, ажил үйлчилгээг орон нутгийн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчдээс авахыг төсвийн шууд захирагч нарт даалгалаа.

Өнгөрсөн дөрвөн жилд дотоодын үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих шийдвэр гаргаж, нийтдээ 7,8 тэрбум төгрөгийн худалдан авалт хийсэн тухай аймгийн Засаг даргын Тамгын газар мэдээлсэн байна.

Холбоотой мэдээ