Зургадугаар сарын 06-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-06-06 09:05:01

09.00 цагт "Соёлын төвийн удирдах ажилтаны улсын анхдугаар зөвлөгөөн"-ий нээлт УДБЭТ-т болно.

09.30 цагт Цахилгаан түгээх сүлжээ, Үндэсний цахилгаан түгээх сүлжээний 600 гаруй ажилтан ажлын байран дээрээ эсэргүүцлийн үйл ажиллагааг нэгдсэн журмаар эхлүүлнэ.

11.00 цагт БСШУЯ-наас Монголын Үндэсний музейд “Мини кино театр” хүлээлгэж өгнө.

11.00 цагт Хойд зуслан чиглэлийн замыг байнгын ашиглалтад хүлээн авах ёслолын ажиллагаа Жигжидийн уулзварт болно.

11:00 цагт Нэгдүгээр эмнэлэгт Монголд чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийхэд тусалсан эмч нар дараагийн шатны ажлаа ярилцана.

12.00 цагт Монголын Залуучуудын холбооны байрны 209 тоотод  улстөрчдийн “Хар Жагсаалт”-ыг зарлана.

12.00 цагт МҮОНРТ-ийн байранд “Монголын Мэдээ НD” сувгийн албан ёсны нээлт, тус сувгаар “EURO-2016” тэмцээнийг албан ёсны онцгой эрхтэйгээр дамжуулах болсон, MNB.mn цахим хуудас шинэчлэгдсэн талаар хэвлэл мэдээллийнхэнд танилцуулна.

12.00 цагт  "Хуульгүй төрийн албаныхан иргэдийн нийтийн эзэмшлийн газрыг хүчээр булааж байна" сэдвээр нийтийн эзэмшлийн газраа булаалгасан иргэд Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийнэ

14.00 цагт Улаанбаатар хотыг утасгүй интернэтжүүлэх төслийн нээлт Чингисийн талбайд болно.

Холбоотой мэдээ