Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлжээ

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-01-18 15:43:12

Увс /МОНЦАМЭ/. Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Хөдөлмөрийн зах зээлийн туршилтын хөтөлбөр” 2017 оноос хойш Увс аймагт хэрэгжиж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд аймгийн ХХҮГ-аас сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 610 ажлын байрыг бий болгожээ. Тодруулбал, 2017 онд 500 сая төгрөгийг 9 аж ахуйн нэгж байгууллага, 42 иргэнд олгож, 130 ажлын байр, 2018 онд 800 сая төгрөгийг 133 аж ахуйн нэгж байгууллага, иргэнд олгож, 320 ажлын байр бий болгосон байна.

Харин 2019 онд эргэн төлөлтийн төвлөрсөн сангаас 11 иргэнд 100 сая төгрөг олгож, 40 ажлын байр, 2020 онд 69 иргэнд 595,8 сая төгрөг олгож, 120 ажлын байр бий болгожээ. Эдгээр төсөл хөтөлбөрүүдэд хамрагдсан иргэдийн ихэнх нь хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид байна.

Холбоотой мэдээ