Халхголын чөлөөт бүсийг эсэргүүцэж шаардах бичиг хүргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 12:09:12

Дорнод аймгийн Халхгол суманд чөлөөт бүс байгуулах Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцэж нутгийн иргэд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлээд байгаа билээ.

Тэгвэл Халхгол хамгаалах хөдөлгөөнийхөн 1659 хүний гарын үсэг бүхий шаардлагыг УИХ-ын дарга болон Дорнод аймгийг төлөөлөн сууж буй гишүүд, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү нарт хүргүүлжээ. Албан шаардлагад дээрх тогтоолыг УИХ эргэн харж хүчингүй болгохыг УИХ-ын хурлын дарга З.Энхболдоос шаардаж хүлээн аваагүй тохиолдолд тэмцлийн бусад алхмуудыг эрс шийдвэртэйгээр хийнэ гэдгээ мэдэгджээ. 

Б.Туяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд