Чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-01-20 08:45:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулган өнөөдөр 14.00 цагт хуралдаж, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.


Тодруулбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж эхэлсэн. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгээс ажлын гурав хоногийн завсарлага авсан нь өнөөдөр дуусаж буй юм. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багаас зарчмын зөрүүтэй 131 санал, найруулгын шинжтэй 5 санал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой зарчмын зөрүүтэй 16 санал гаргасан байна. Иймд хуулийн төслийг анх боловсруулан өргөн барьсан Засгийн газрын гишүүдийн мэдээлэл, саналыг сонсох нь зүйтэй хэмээн АН-ын бүлэг завсарлага авахдаа мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ