БНСУ-аас эх орондоо ирэх хүсэлтийг 4870 иргэн гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2021-01-23 17:55:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамны мэдээлснээр, 2021 оны 1 дүгээр сарын 22-ны байдлаар Консулын хэлтэс нийт 4870 иргэний өргөдлийг хүлээн аваад байна.

 

Өргөдөл гаргасан иргэдийн 48 буюу 1 хувийг өндөр настан /асран хамгаалагчийн хамт/, 321 буюу 6 хувийг 18 хүртэлх насны хүүхэд /асран хамгаалагчийн хамт/, 80 буюу 1,9 хувийг жирэмсэн эх /асран хамгаалагчийн хамт/, 90 буюу 2 хувийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд /асран хамгаалагчийн хамт/, 8 буюу 0,1 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд /асран хамгаалагчийн хамт/, үлдсэн 4323 буюу 89 хувийг бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд эзэлж байна.

Нэрсийн жагсаалтаас 2021.1.15, 2021.1.22-ны өдөр нутаг буцсан иргэдийн нэрсийг хассан болно.


Холбоотой мэдээ