312 иргэнийг Улаанбаатараас татан авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-01-27 15:29:20

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймаг Улаанбаатарт хөл хорионд байсан иргэдээ зохион байгуулалтайгаар татаж авч байна.

Энэ сарын 26-ны өдөр 3 автобусаар 112 иргэн ирж хяналтад орсон байна. Ингээд 23-26-ны өдрүүдэд нийтийн тээврээр нийт 312 иргэнийг Улаанбаатараас татан авчээ. Эдгээр иргэд Улаанбаатар хотод PCR шинжилгээнд хамрагдаж сөрөг хариу гарсан тохиолдолд нутагт нь ирүүлж байгаа юм. Мөн тэд аймагтаа ирээд гэртээ 14 хоног гэрийн хөл хорионд ажиглалтад байх аж.

Холбоотой мэдээ