АНУ-ын 300 мянга гаруй цэрэг коронавирусний вакцин хийлгэжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Зэвсэгт хүчний 300 мянган цэргийн албан хаагч
коронавирусний вакцин хийлгэжээ.
Цэргүүд вакцинжуулалтад сайн дураараа хамрагдаж байна хэмээн АНУ-ын Зэвсэгт
хүчний Штабуудын дарга нарын хорооны цэргийн эмнэлгийн албаны дарга, Агаарын
цэргийн хүчний бригадын генерал Пол Фридрикс мэдэгдсэн байна.
“Одоогийн байдлаар 366 мянган цэрэг вакцинжуулалтад хамрагдаад байна.
Үүнээс 320 мянга орчим цэрэг вакцины эхний тунг хийлгэсэн бол 40 мянга гаруй
цэрэг хоёр дахь тунгаа хийлгээд байна” хэмээн тэрбээр хэлэв.
Цэргийн албан хаагчид цар тахалтай холбоотойгоор тогтоосон эрүүл ахуйн
дүрэм журмыг дагаж мөрдөн ажиллаж байна. Америкчуудыг вакцинжуулалтад хамрагдах үйл
явцад АНУ-ын Батлан хамгаалахын яам оролцож байгаа юм.