Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг яамныхаа нийт албан хаагчтай уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-02-01 14:57:41
@s_munkhbaatar

СӨҮЛ. /Ёнхап/. Гадаад харилцааны яамны нийт албан хаагчтай ГХ-ны сайд Б.Батцэцэг өнөөдөр цахимаар уулзах үеэр Засгийн газрын тэргүүний өмнөө тавьсан зорилтыг хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг чиглэл болгов.


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрчтэй, хурдан шуурхай ажиллах, шинэ Засгийн газрын эхний 100 хоногт хийх ажлыг оновчтой гаргах, үр дүнд чиглэсэн ажил явуулахыг зорьж буйг онцлов. Түүнлчэн иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхдээ хүнд суртал гаргахгүй, шуурхай ажиллах шаардлага байгааг тэмдэглэж, ажилтан бүр сахилга хариуцлагаа дээшлүүлж, идэвх санаачлагатай ажиллахыг онцлон тэмдэглэв.



Мөн тэрбээр “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын 2020-2024 оны ажлын хөтөлбөрт гадаад харилцааны чиглэлээр тусгагдсан зорилт, ГХЯ-ны 2020-2024 оны Стратеги төлөвлөгөөнд заагдсан ажил, арга хэмжээнг цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд анхаарч, цар тахалтай тэмцэж буй энэ хүнд үед яамны нийт хамт олон эрүүл мэнд, дархлаагаа дэмжин эрч хүчтэй ажиллахыг уриалж, амжилт хүслээ.

Холбоотой мэдээ