Түлшний хомсдол үүсгэхгүй байхад анхаарахыг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-03 10:22:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Сар шинийн баярыг тэмдэглэхгүй ч эдгээр өдрүүдэд иргэд сайжруулсан шахмал түлш нөөцлөх хандлага ихсэх учир түлшний хомстол үүсгэхгүй байхад анхаарахыг Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газраас үүрэг болголоо. 

Нийслэлд 37 компани сайжруулсан түлш тээвэрлэж байгаа.


Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн сайжруулсан шахмал түлшний хэрэглээг доголдуулахгүй байх талаар дүүргүүдийн агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга нарыг өчигдөр хүлээн авч уулзах үеэр энэ талаар ярьсан юм


НЗДТГ сайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлтэд онцгой анхаарч, түлш борлуулах цэгийг олшруулахаар ажиллаж байна. Түлш борлуулах цэгийг зөв зохион байгуулалттай, төвөөс алслагдсан газар амьдардаг иргэдэд ойр байлгах, борлуулах цэгийн хоорондын зай, олноор төвлөрсөн байршлыг судалж, цэгцлэхээр төлөвлөжээ.


Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө “Түлш борлуулах цэгийн судалгааг дүүрэг бүрээр гаргана. “Тавантолгой түлш компани борлуулах цэгийг сонгож, хуваарилдаг байсныг одооноос нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар хариуцна. Дүүргүүдийн судалгаа, дүгнэлтэд үндэслэн сайжруулсан шахмал түлш борлуулах цэгийг нэмэх, хүртээмжтэй байршуулснаар хэт ойрхон олон цэг байх асуудал үүсэхгүй гэв

Холбоотой мэдээ