Жефф Безос ерөнхий захирлын албан тушаалаа орхино

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-02-03 10:36:18

ЛОНДОН. /BBC/. Amazon” корпорацийг үүсгэн байгуулагч Жефф Безос энэ онд ерөнхий захирлын албан тушаалаа орхиж, захирлуудын зөвлөлийн даргаар ажиллана.


Amazon” корпорацийн ерөнхий захирал Жефф Безос энэ оны гуравдугаар улиралд захирлуудын зөвлөлийн даргын албан тушаалд томилогдож, түүний өмнөх албан тушаалыг Энди Жесси эрхэлнэ” хэмээн компанийн мэдэгдэлд дурдсан байна. 


Компанийн санхүүгийн үзүүлэлтүүд сайжирч, нөхцөл байдал тогтвортой байгаа нь халаа сэлгээ хийхэд хамгийн тохиромжтой үе гэж Ж.Безос үзэж байна.


Forbes” сэтгүүлийн мэдээлснээр, Ж.Безос дэлхийн хамгийн баян хүн юм. Өдгөө 57 настай Ж.Безос компанийн 11.1 хувийг эзэмшиж буй нь 196.2 тэрбум ам.доллароор үнэлэгдэж байна. Тэрбээр “Amazon” корпорациас гадна “Blue Origin” хувийн компаниа байгуулж байсан юм. Мөн АНУ-ын хуучны сонинуудын нэг “The Washington Post сонины газрын эзэмшигч юм. 

Холбоотой мэдээ