Улаанбаатар хотод 9 голомт идэвхжилтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-03 11:33:54

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сараас хойш нийслэлд коронавируст халдварын 30 гаруй голомт бүртгэгдсэнээс өнөөдрийн байдлаар 9 голомт идэвхжилтэй байна.


Түүнчлэн Улаанбаатар хотод халдварын тархалт нэмэгдэж байгааг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

 

Улаанбаатар хотод идэвхтэй байгаа голомтууд:

 

-СБД-ийн 8 дугаар хорооны "GB tower"-т байрладаг Банк бус санхүүгийн байгууллагын голомтод 25 тохиолдол

 

-СБД-ийн Бэлхийн гудамжинд байрладаг Гутлын цехтэй холбоотой 22 тохиолдол

 

-СХД-ийн 21 дүгээр хорооллын Содон хороололд байрладаг супермаркетын голомт

 

-СБД-ийн Бэлхийн гудамжны голомт

 

-Дарь-Эхийн нийтийн байрны голомт

 

-БЗД-ийн 17 хорооны нийтийн байр

 

-13 дугаар хорооллын “Нүүдэлчин” цайны газрын голомт идэвхтэй байгаа аж. Сүүлийн долоо хоногт тус цайны газраар үйлчлүүлсэн иргэдийг шинжилгээнд хамрагдахыг тэрбээр анхааруулав.

 

 

Нийслэлийн 6 дүүрэгт халдварын тархалт ихтэй байна. Тиймээс иргэд амны хаалт зүүх, зай барих, олон хүнтэй газраар явахгүй байхыг тэрбээр давтан сануулсан юм.

Холбоотой мэдээ