Монголбанк 1,35 тн үнэт металл худалдан авлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк энэ оны нэгдүгээр сард 1,35 тн үнэт металл худалдан авлаа.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 750 кг-аар өссөн
үзүүлэлт гэдгийг Монголбанк
мэдээллээ.
Орон нутаг дахь үнэт металлын худалдан авалтын дүнг үзвэл дээрх хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 15.7 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 60.3 кг үнэт металл худалдан авчээ.
Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ энэ оны нэгдүгээр сард 170,985.19 төгрөг байв.