Эдгэрсэн хүмүүст толгой эргэх, амархан ядрах шинж тэмдэг илэрч байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-04 13:08:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусээр халдварлаад эдгэрсэн хүмүүст 14 хоног болон 6 сарын дараа тандалт судалгаа хийж байгаа бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвд үүнд хяналт тавьж байгааг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ.


Тэрбээр мэдээлэлдээ, “Дэлхий дахинд коронавирусээр өвчлөөд эдгэрсний дараа хүний биед ямар өөрчлөлт орж байгааг судалж байна. Эдгэрсний дараах 6 сарын хугацаанд ний өвчлөгсдийн 15-20 хувьд, зарим оронд 30 хувьд нь толгой эргэх, дотор муухайрах, бие сульдах, амархан ядрах, нойргүйдэх эсвэл хэт унтамхай болох, үс унах, хумс хугарах гэсэн шинж тэмдэг илэрч байгаа. Гэхдээ эрүүл мэндийн байгууллагад хандаж, эмчилгээг үргэлжлүүлэн хийлгэвэл илүү үр дүнтэй. Эмчилгээ гэдэг нь сэтгэл засал, дархлаа дэмжих, биеийн ерөнхий эрүүл мэндийг сайжруулах хөдөлгөөн засал зэрэг энгийн аргуудыг хэлж байна. Гэхдээ эдгэрсэн хүн бүрт дээрх шинж тэмдэг илрэхгүй. Хүнд хэлбэрээр өвчилсөн тохиолдолд илүү илэрнэ. Мөн өндөр настай хүмүүс удаан хугацаанд толгой өвдөх, мартамхай болох зэрэг сөрөг үр дагавар илэрсэн тухай мэдээлэл бий. Хамгийн дээд тал нь 6 сар хүртэл хугацаанд л дээрх шинж тэмдгүүд үргэлжилж байна. Манай улсын хувьд ХӨСҮТ, АШУИС-ийн эрдэмтэн судлаачид тандалт судалгаа хийж байгаа” гэсэн юм

Холбоотой мэдээ