Сар шинийн баярын өдрүүдэд аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-05 15:41:35

Ховд /МОНЦАМЭ/. Энэ оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс хоёрдугаар сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд Улаанбаатар хотоос Ховд аймагт нийт 528 иргэн иржээ. Үүний 352 нь хувийн тээврийн хэрэгслээр ирсэн ба бүгд гэрийн ажиглалтад байгаа юм

Цаашид коронавирусний халдварын тархалтын голомттой бүс нутгаас ирэх иргэдийн тоо нэмэгдэнэ. Тиймээс болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор сар шинийн баярын өдрүүдэд буюу 2021 оны хоёрдугаар сарын 11-16-ны өдөр аймаг, сум хоорондын зорчих хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргажээ.

Тус шийдвэрийг өнөөдөр аймгийн Онцгой комиссоос гаргасан юм.  

Холбоотой мэдээ