Номын салбарт тулгамдаж буй асуудлын тухай хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2021-02-08 23:17:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын яам, ШӨХТГ, Номын соёлт ертөнц" ТББ-тай хамтран маргааш "Ном" форумыг цахимаар зохион байгуулна.


Энэхүү форумаар Монгол Улсын номын бодлого, зохицуулалт, журамласан харилцаа, Монгол хэлний хэрэглээ, дүрэм, үг үсгийн алдаа, номын стандарт буюу isbn, зохиогч, хэвлэн нийтлэгчдийн эрх, үүрэг хариуцлага, номын худалдаа татварын бодлого, мэдэх эрх ба хэрэглэгчийн эрхийн талаар хэлэлцэх юм.


Мөн ном, түүнийг тойрсон асуудал, хэвлэн нийтлэгчдийн санал, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах зорилгоор номын салбарт тулгамдаж буй асуудлын тухай хэлэлцэж, дэвшүүлсэн саналуудыг нэгтгэн бодлогын чиглэл гаргах аж.

Холбоотой мэдээ