Сард нэг удаа зорилтот бүлгийн өрхөд тусална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймагт 10 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа Өсөхдэлгэр-Ундрах ХХК-ийн Ундрах супермаркетын хамт олон өөрсдийн сард нэг удаа зорилтот бүлгийн өрхөд тусалж байхаар болжээ.
Тэд эхний ээлжинд гараар аргал түүжээ. Аргалаа шуудайлж нэг өрхөд 5 шуудай аргал болон хүнсний бараа бүтээгдэхүүний хамт олгох юм. Хамгийн эхний айлаар Баруун-Урт сумын 5-р багийн өндөр настан А. Цагаан гуайг сонгон тусламжийн зүйлүүдээ хүргэж өгчээ.
Тус хамт олон өмнө нь өөрийнхөө нэгэн ажилтаны гэрт нь бүрэн засвар хийж, бүх тавилгыг нь шинэчилж 70 гарсан эмээ, 20 хүрч яваа хүү хоёрт ая тухтай сайхан амьдрах нөхцөлийг нь бүрдүүлж өгсөн санаа сэтгэл нэгтэй, тусч хамт олон юм.
Ундрах супермаркет нь 30 гаруй ажилчидтай бөгөөд хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр орон нутгийнхаа ард иргэдэд хүргэдэг аймгийн төвийн хамгийн олон үйлчлүүлэгчтэй дэлгүүр юм.
Т. Одончимэг