Голомт банкны шатарчид Корпорацуудын ДАШТ-д оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-02-16 14:15:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2020 оны Монгол Улсын топ 100 ААН, 2020 оны “Глобал финанс - Шилдэг дижитал банк”, Монгол улсын банк хоорондын 8 удаагийн аварга Голомт банкны шатрын шигшээ баг Дэлхийн шатрын холбоо /FIDE/-ны Корпорациудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /WCCC/-д оролцоно.


Корпорациудын дэлхийн аварга шалгаруулах анхдугаар цахим тэмцээн 2021 оны 2 дугаар сарын 19-21-нд явагдах бөгөөд дэлхийн 78 улсын 282 багт 30 гаруй их мастерууд тэргүүтэй 1467 шатарчид оролцохоор бүртгүүлээд байна.


Дэлхийн топ корпорациудын жагсаалтаас дурдвал:


Шатрын дэлхийн аварга Magnus Carlsen /Kindred групп/ 1-р ширээнд,


ОХУ-ын аварга, Их мастер Ian Nepomniachtchi /ОХУ-ын Сбер банк/ 1-р ширээнд,


Голландын Их мастер Anish Giri /Optiver Europe групп/ 1-р ширээнд,


АНЭУ-ын Их мастер Salem Saleh /Emirates Эйрлайнс/ 1-р ширээнд тус тус бүртгүүлсэн байна.


Голомт банкны багийн бүрэлдэхүүн:


Багийн дасгалжуулагч ДШХМ С.Ган-Од


1-р Ширээ Дэд мастер Д.Түвшинбаатар


2-р Ширээ Дэд мастер Д.Мөнхтөр


3-р Ширээ Спортын мастер Г.Амгалан


4-р Ширээ Б.Сугар-Эрдэнэ


5-р Ширээ ДШХ-ны мастер С.Ган-Од

Холбоотой мэдээ