"Ард санхүүгийн нэгдэл", "Сонсголон бармат”-ын ханш хамгийн их өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-02-16 18:35:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 2 дугаар сарын 16-нд энгийн арилжаагаар 42 ХК-ийн  665,708,260.35 төгрөгийн үнийн дүн бүхий 2.7 сая ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 23 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 16 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байв

Энэ өдөр "Ард санхүүгийн нэгдэл" (AARD+14.98%) болон "Сонсголон бармат" ХК (SSG+14.97%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ремикон" (RMC -8.76%) болон "Материалимпекс" ХК (MIE-5.08%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 106,381 нэгж эрхийг нийт 12.6 сая төгрөгөөр арилжсан байна. Мөн өдөр компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 295 ширхэг үнэт цаасыг 29.5 сая төгрөгөөр арилжив.

ТOP-20 индекс 4.57 хувиар өсөж, 24746.8 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,165,068,329,046.25 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.   

Холбоотой мэдээ