“COVID-19” халдварын 13 нуугдмал голомтыг хяналтад авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-02-20 17:05:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзориг УОК-ын хуралдааны мэдээллийн үеэр танилцууллаа.


Нийслэлд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 2021 оны 2 дугаар сарын 23 гэхэд нийт 411 мянган өрхийг хамруулахаар зорилт тавьж, өнөөдөр /2020.2.20/ 9 цагийн байдлаар 340-өөд мянган өрхийг хамруулсан бөгөөд 54 тохиолдол, шинээр 13 голомт илрүүлжээ. Түүнчлэн илрэхгүй нуугдмал үлдэх магадлалтай байсан идэвхтэй 8 шинэ голомтыг хяналтад оруулсан байна.

Тандаж, илрүүлэх ажил өнөөдрөөс энэ сарын 22-ныг хүртэл 3 хоног үргэлжилнэ.

Холбоотой мэдээ