Дональд Трамп Орландод болох консервативчуудын хуралд үг хэлнэ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-02-22 11:54:55

ВАШИНГТОН. /RT/. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп ерөнхийлөгчийн албан тушаалаас бууснаасаа хойш анх удаа CPAC буюу консерватив улс төрийн үйл ажиллагааны бага хуралд үг хэлэх гэж байна.


Энэ тухай “The Hill” сонинд эх сурвалжуудын мэдээллээс иш татан уламжилжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, жил бүр зохион байгуулдаг энэхүү бага хуралд үг хэлэхдээ Д.Трамп Бүгд Найрамдах нам болон консерватив хөдөлгөөний ирээдүйн талаар ярих аж.  


Тэрбээр мөн одоогийн Ерөнхийлөгч Жо Байдены цагаачлалын бодлогыг шүүмжлэх төлөвтэй байна гэж сонины эх сурвалжууд мэдээлжээ.


Холбоотой мэдээ