Эх орондоо ирсэн 941 иргэний тийз, тусгаарлах байранд 3,4 тэрбум төгрөг зарцуулжээ

Монголын мэдээ | Нийгэм
oyundelger@montsame.gov.mn
2021-02-26 13:54:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цар тахлын үед хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтэй Монгол Улсын 941 иргэнд 3,4 орчим тэрбум төгрөгийг тийз, тусгаарлах байрны зардалд олгосныг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ГХЯ-нд болсон хэвлэлийн хурлын үеэр хэллээ.


Гадаад улс орноос гуравдугаар сард эх орондоо ирэх иргэдээс 30 хүний нислэгийн тийзийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас, тусгаарлах байрны зардлыг Иргэдэд туслах сангаас гаргах юм.


Хилийн чанадаас ирэх зарим иргэн тусгаарлалтын 10 хоногтоо өндөр зэрэглэлийн буудалд буух сонирхолтойг харгалзан, 9 буудлын үнийн санал гаргажээ. Тодруулбал, өдөрт 110-270 мянган төгрөгийн үнэтэй буудал санал болгож байна.


Өнгөрсөн хугацаанд гадаадаас эх орондоо ирсэн иргэдийг тусгаарлаж байсан буудлаас гадна “Сүнжин гранд”, “Улаанбаатар” зочид буудлыг нэмжээ. Тусгаарлалтын нэг өдрийн төлбөр 50 мянган төгрөг хэвээр байгаа. Энэ мэдээллийг хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдэд тийз баталгаажуулах үед саналыг нь авч шийдэх аж

Холбоотой мэдээ