"Ижий ертөнц" яруу найргийн уралдаан зарлалаа

Орон нутагт | Дундговь
altantogos888@gmail.com
2021-02-26 16:26:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Дэлхийн яруу найргийн өдөр, Төрийн соёрхолт зохиолч С.Удвалын мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сангаас “Ижий ертөнц” яруу найргийн уралдаан зарлалаа.

Эх үрийн элбэрэл, хайр, нинжин сэтгэл, бүсгүйчүүд ээжүүдээ магтан дуулж, ижий бурхдадаа хэлэх гэснээ өөрийнхөө авьяас билгээр илэрхийлж, мөнхлөн үлдээх боломжийг энэхүү уралдаан олгож байгаа ажээ.

Уралдаанд хүүхэд, залуучууд, ахмадууд бүгд оролцох боломжтой. Өөрөөр хэлбэл насны ангилал заагаагүй байна. Оролцогчид энэ оны хоёрдугаар сарын 25-наас гуравдугаар сарын 7-ныг хүртэл бүтээлээ цаасаар болон цахим хаягаар С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын санд ирүүлснээр шалгаруулалтад оролцох юм.

Оролцогчдоос эхний гурван байрыг шалгаруулж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнана. Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг 7059-3786, 89900968, 99931818 дугаарын утсаар лавлах боломжтой юм.  

Холбоотой мэдээ