Вакцинжуулалтад 7460 хүн хамрагдаад байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
192@montsame.mn
2021-02-28 11:30:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад өнөөдрийн байдлаар 7460 хүн коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамрагдаад байна.

Энэ нь өнгөрсөн өдрүүдэд 2500 хүнээр нэмэгдэж, шинэ 7 хоногт хамруулах ёстой зорилтот бүлгийн 11,4 хувь болж буйг ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл мэдээллээ. Нийслэл хотод 30 цэгт дархлаажуулалт хийж байна. 

Дэлхийн 103 оронд 236 сая хүн коронавирусний эсрэг дархлаажуулалтад хамрагдаад байгаа бөгөөд, өдөрт дунджаар 6.7 сая хүнийг  вакцинжуулж байна. 







Холбоотой мэдээ