Хонь хургалах 3 дугаар сар

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-03-01 11:31:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас 2021 оны  дугаар сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.


Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолой болон говь талын нутгаар 4 – 7 өдөр, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг бүс нутгаар харьцангуй бага буюу салхи тогтвортой байдаг бол бусад нутгаар 2–4 өдөр нь хүчтэй салхи 1980–2020 оны хооронд ажиглагджээ.  Ялангуяа баруун болон говийн бүс нутагт 1980–1999 онд 1-2 өдөр байсан бол 2000–2020 онд 4–6 өдөр болсон байна. Ер нь 3 дугаар сарын хүчтэй салхитай өдрийн давтамж 2-3 дахин нэмэгдсэн гэж цаг агаарын урьдчилсан мэдээлэлд онцолжээ.


Улмаар энэ сарын агаарын дундаж температур олон жилийн дунджаар Баян–Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн нутаг, Архангай, Хэнтийн баруун, Баянхонгорын хойд, Төвийн зүүн хойд хэсгээр 10–22 хэм хүйтэн, Говь–Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн ихэнх нутгаар 6 хэм хүйтнээс 2 хэм  дулаан байсан. Харин бусад нутгаар 6–12 хэм хүйтэн байдаг. Тэгвэл 2000 оноос өмнөх жилүүдэд ОЖД–аас харьцангуй хүйтэн байсан байна. Тухайлбал, 1980, 1984–1985, 1987–1988, 1991–1992, 1994, 1996, 1999 онуудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–6 хэмээр хүйтэн байжээ. Харин 1990, 1997, 2002, 2008 онууд болон сүүлийн жилүүдэд агаарын температур ОЖД-аас 1–6 хэм дулаан байсан байна.


Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнодын нутаг, Завханы зүүн, Төв, Хэнтийн хойд хэсгээр 4–6 мм, бусад нутгаар 0–4 мм цас, бороо ордог. Улмаар 1981, 1991, 1992, 2012 онуудад ихэнх нутгаар ОЖД-аас ахиу цас бороо орсон байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орно.


Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар 18–20 м/с, зарим үед түр зуур 24 – 28 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөв гарчээ. Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хагас, Увс, Завханы баруун өмнөд хэсэг болон Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар ОЖД-ийн орчим байх төлөвтэй.


Тэнгэр муухайрах үеүдийг авч үзвэл нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5–10 хэмээр хүйтэрнэ.


Хур тунадасны хувьд Говь – Алтай, Баянхонгор, Өмнөговийн өмнөд хэсэг, Дорноговийн өмнөд захын сумдын нутгаар ОЖД–аас бага байх бол, Хэнтийн хойд хэсэг, Дорнодын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас бороо орох төлөв гарчээ. Мөн нэг болон хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр баруун, төв, зүүн зүгийн нутгаар цас орж, салхины хурд зарим газраар 15-18 м/с, ялангуяа хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр баруун болон говь талын нутгаар зарим үед 18-24 м/с хүртэл ширүүсч, шороон шуурга шуурч болзошгүй байгаа тул ард иргэдэд онцгойлон анхааруулжээ.


Баруун аймгуудын нутаг. Баян–Өлгий, Ховд, Говь–Алтайн нутаг, Увс, Завхан, Өвөрхангайн баруун өмнөд хэсэг болон Баянхонгорын өмнөд хагаст ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна .

Хур тунадас Говь–Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим цас байх төлөвтэй байна. Нэг, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр агаарын температур өмнөх үеэсээ 3–8 хэмээр хүйтэрнэ. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар уас  орох төлөвтэй байна. Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр салхи 18–20 м/с, зарим үед 24 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй.


Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон цас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8 хэмээр хүйтэрнэ.

Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар хур тунадас орох төлөвтэй.

Салхи ихэнх хугацаанд 4–9 м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр зарим газраар 15–18 м/с, зарим үед түр зуур 20 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурах бололтой.


Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. Харин цас Хэнтийн хойд хагас, Дорнодын нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 5–10 хэмээр хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12–18 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурах магадлалтай.


Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Өмнөговийн өмнөд хагас, Дорноговийн өмнөд захын сумдаар ОЖД–аас бага зэрэг цас орох боломжтой. Харин бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Хоёр болон гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ  хүйтэрнэ гэж цаг агаарын урьдчилсан мэдээлэл гарчээ.  


Нүүдэлчдийн хувьд 3 дугаар сар хонь хургалж, ямаа ишиглэнэ. Малчид ямааны ноолуураа тушааж эдийн засаг идэвхжих онцлогтой.

      


Холбоотой мэдээ