Вакцинжуулалтын гэрчилгээг хэвлэж авах боломжтой

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-03-03 13:16:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний вакцин хийлгэсэн иргэдийг бүртгэлжүүлж, цахим бүртгэлийг төрийн нэгдсэн систем e-mongolia.mn сайтад холбосон байна. Ингэснээр иргэд дархлаажуулалтын гэрчилгээг хэвлэж авах боломжтой болсон тухай ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма мэдээллээ.


Өнөөдрийн байдлаар 11 123 эмч, эмнэлгийн мэргэжилтэн болон цар тахлын үед ажиллаж буй албан хаагчдыг вакцинжуулаад байна. Тэдний 40 орчим хувьд вакцины дараах хариу урвал буюу халуурах, тариулсан газар хавдаж хөндүүрлэх, толгой өвдөх, бие арзайх зэрэг томуугийн адил шинж тэмдэг илэрч байгаа аж. Эдгээр шинж тэмдэг 1-2 хоногийн хугацаанд ажиглагдах бөгөөд одоогоор хүндрэл бүртгэгдээгүй байна.


Б.Мандуул


Холбоотой мэдээ