300 гаруй иргэн архины хамааралтай буюу архинд донтох эмгэгээр өвчилжээ

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2021-03-04 16:39:51

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн хэмжээнд 300 гаруй иргэн архины хамааралтай буюу архинд донтох эмгэгээр өвчилж хяналтад байна.

Он гарсаар  Нэгдсэн эмнэлэгт нийт 680 дуудлага ирсний 5,1 хувь нь архины хордлогын шалтгаант дуудлага эзэлж байгаа бөгөөд нийт 13 хүн хэвтэн эмчлүүлж, 2 хүн архинаас шалтгаалан нас барсан байна. Тус аймгийн хэмжээнд 2020 онд осол гэмтлийн шалтгаант нас баралт 150 бүртгэгдсэн бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осол гэмтэлд өртөж нас барсан 57 тохиолдол бүртгэгдсэн. Осол гэмтлийн өвчлөлийн 1266 тохиолдол бүртгэгдсэнээс согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэлтэй өвчлөл 248 байна. Сэтгэц наркологийн тасагт нийт 119 иргэн архинд донтох эмгэгийн улмаас хэвтэн эмчлүүлжээ. Иймээс иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, хэн нэгнийг архиар шахах соёлгүй зангаас татгалзах шаардлагатай байна гэдгийг Хөвсгөл аймгийн ЭМГ-ын халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Ц.Ууганжаргал онцолж байлаа. 

 

Холбоотой мэдээ