Хоёр байгууллагын ажилтнуудын шинжилгээний хариу сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-03-05 16:27:53

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвар илэрсэн Завхан аймгийн хоёр иргэн Өвөрхангай аймгаар дамжин өнгөрөхдөө Номин худалдааны төв, Петровис ШТС-аар үйлчлүүлсэн нь тогтоогдсон.

Тиймээс мэргэжлийн байгууллагууд дээрх хоёр байгууллагын үйл ажиллагааг түр зогсоож, ариутгал халдваргүйтгэл хийн ажилчдаас PCR шинжилгээ авчээ. Тэгвэл шинжилгээний хариу сөрөг гарч, Номин худалдааны төв, Петровис ШТС-ын  үйл ажиллагаа хэвийн явж эхэллээ.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу халдварын голомтот бүс нутгаас ирж байгаа иргэн бүрээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлж байна. 

Холбоотой мэдээ