Энэ сард 508 мянган хүнийг вакцинжуулахаар төлөвлөжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-03-08 17:38:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Маргаашаас олон нийтийг “COVID-19”-ийн вакцинд хамруулах өргөн хүрээтэй ажил эхэлнэ.

 

Энэ тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэхдээ, “Энэ сард эхний ээлжинд 508 мянган хүн, дөрөвдүгээр сард 500 мянга орчим иргэнээ вакцинжуулна. Маргааш 15 мянган хүнийг вакцинжуулахаар нарийвчилсан төлөвлөгөө гаргасан. Тухайлбал, Улаанбаатар цахилгаан түгээх станц, Төрийн үйлчилгээний компани, орон сууц, цэвэрлэх байгууламж, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоод хэргийн их сургууль гэхчлэн нийт 15 800 хүнийг дархлаажуулалтад хамруулна. Энэ сарын 10-наас худалдаа үйлчилгээний байгууллагынхан, энэ сарын 11-нээс багш, боловсролын байгууллагынхан гэх мэт төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэгт байгуулсан цэгүүдэд вакцинжуулах ажил эхэлнэ” гэв.

 

Дархлаажуулалтын нийт 85 цэг байгаа бөгөөд дүүрэг бүрт 10-15 цэгийг байгуулжээ.

Холбоотой мэдээ