Африкт халдвар авсан хүний тоо 4 саяд дөхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2021-03-09 15:59:06

ПРЕТОРИ. /SABC/. Африкийн орнуудад коронавирусний халдвар авсан хүний тоо сүүлийн хоёр өдрийн хугацаанд 23 263-аар нэмэгдэж, 3 967 202 боллоо гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүс нутаг дахь төлөөлөгчийн газар мэдээлжээ.


Сүүлийн хоёр хоногийн хугацаанд Африкийн орнуудад коронавирусний халдвар авсны улмаас нас барсан тохиолдлын тоо 536-гаар нэмэгдэж, 105 743 болсон бол 3.5 сая хүн эдгэрсэн байна.


Халдвар авсан болон нас барсан тохиолдлын үзүүлэлтээр ӨАБНУ нэгдүгээрт орж байна. Тус улсад 1 521 068 тохиолдол илэрч, 50 678 хүн нас баржээ. Египетэд 10 995 өвчтөн нас барж, 186 503 хүн халдвар авсан байна. Мароккод коронавирусний улмаас 8682 хүн нас баржээ.  


Сахарын цөлөөс урагш орших Африкийн орнуудаас халдвар авсан, нас барсан тохиолдлын тоогоор ӨАБНУ-ын дараа Этиоп /166 138, 2 429 /, Нигери /158 506, 1 969/, Кени /108 827, 1 876/ улсууд орж байна.


Холбоотой мэдээ