Хонконгийн агаарын тээврийн компани 2.8 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-03-10 16:47:48

Бээжин /МОНЦАМЭ/. Хонконгийн агаарын тээврийн “Cathay Pacific Airways” компани 2020 онд 2.8 тэрбум ам.долларын алдагдалтай ажилласан нь компанийн түүхэн доод үзүүлэлт болжээ.

    Тус компанийн хувьд үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас хойших 70 жилийн түүхэнд хамгийн хүнд бөгөөд сорилттой жил тохиосон нь 2020 он байжээ.

    Өнөөдөр танилцуулсан компанийн гүйцэтгэлийн тайлангаас харахад, үйл ажиллагааны хэтийн төлөв сайжраагүй байгаа нь харагдаж байна. Тус компанийн ТУЗ-ийн дарга Хө Или хэлэхдээ “Цар тахлын нөхцөл байдал, түүний нөлөөлөл цаашид хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна” гэжээ.

    Тус компани төсөв, мөнгийг хэмнэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсээр байгаа бөгөөд тухайлбал компанийн удирдах албан тушаалтнууд цалингийн хэмжээгээ бууруулах ажлыг энэ оны турш хэрэгжүүлэхээр тусгажээ.

    Мөн Хонконг дахь болон гадны улсуудад байрлаж буй ажилтнуудыг энэ оны эхний хагас жилд “амралтын тусгай төлөвлөгөө”-нд хамруулахаар төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ